Питерийн уул уурхайн сургуулийн оюутны байрны хогийн бункерийн дэргэд хайрцагтай ном орхисон байсны хамгийн дээр нь “Карл Поппер: Открытое общество и его враги (Нээлттэй нийгэм ба түүний дайснууд) гэсэн ном байж билээ. Авч уншаад гүн сэтгэгдэлтэй үлдсэн.
Нийгэм нээлттэй байх уу, хаалттай байх уу. Дарангуйлал тогтох уу, эрхчөлөө мандах уу. Мөнхийн сэдэв, байнгын тэмцэл.
Монгол Улсын анхны үндсэн хууль язгууртан феодалууд удирддаг байсан нийгмийг илүү нээлттэй болгож ардын засаг тогтоохыг эрмэлзсэн. Ардчилсан үндсэн хууль төрийн дээр нам гарч, дарга анги бэхжсэн тогтолцоог үгүй хийн иргэний нийгэм байгуулахыг зорьсон. Энэ мэтчилэн алхам алхмаар улам “нээлттэй” байхын төлөө урагшилж ирсэн.
Монгол орон газарзүйн хувьд өмнө талдаа их Говь, түүний цаана Хятадын их иргэншил, Умард талдаа их Сибир, түүний цаана Оросын их гүрнээр дэлхийн бусад хэсгээс тусгаарлагдсан байрлалтай.
Газарзүйн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч монголчууд нээлттэй байхыг чухалчилдаг. Чөлөөтэй байхыг эрхэмлэдэг. Монголчуудын энэхүү эрмэлзлэлийг үргэлжлүүлэн авч явж, чөлөөт сэтгэлгээ, нээлттэй нийгмийн “вирус” тээгч байгаарай гэж хүүхдүүдэд хэллээ.
Монголын нийгэмд техникийн мэдлэг, мэдээлэл түгээх сайн дурын ажилд Та нэгдье гэвэл мэдээ, нийтлэл бичин ирүүлээрэй. Редакцийн зүгээс цаасан сонин, эсвэл пэйж хуудастаа хуваарилах юм. Нийтлэлчдийн танилцах уулзалт, урамшуулах арга хэмжээг бид явцын дунд зохион байгуулна. Танд баярлалаа.