Жаргалсайханы Золжаргал

Жаргалсайханы Золжаргал

УИХ-ын гишүүн, инженер

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, хүүхэд насаа Баянгол дүүрэгт өнгөрөөсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн уул уурхайн их сургууль, Токио хотын технологийн их сургуулийг төгссөн инженер.

Уул уурхай, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хорь гаруй жил ажиллаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад зөвлөх, шинжээчээр ажилласан. Технологийн шийдлээр улс орноо хөгжүүлэх үзэл баримтлалаа номоороо дамжуулан олонд түгээдэг.

Төрсөн газар
Хөвсгөл, Мөрөн хот
Боловсрол
Санкт-Петербург УУИС · Токио ТИС
Мэргэжил
Инженер

Ажил мэргэжлийн замнал

Уул уурхай, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хорь гаруй жил

  1. 2023–2024

    Агаар бохирдуулагч хөргөлтийн хийн устгал хийх шийдэл боловсруулав.

    Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх

  2. 2022–2023

    Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох аргачлал боловсруулав.

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

  3. 2021–2023

    Нүүрсийг ил тод биржээр борлуулдаг болгож, хулгайг цэгцлэхэд салбараа төлөөлөн ажиллав.

    Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал

  4. 2021–2022

    Гэр хороололд 10 мянган дулаан сууцны төсөл эхлэв.

    «Улаанбаатарын ногоон орон сууц» төслийн үндэсний зөвлөх (АХБ)

  5. 2019–2020

    Монгол Улсын аж үйлдвэрийн хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж, НҮБ-ын тайланд оруулав.

    Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын шинжээч

  6. 2019

    Ноос ноолуурын үйлдвэрүүдэд тогтвортой хөгжлийн гэрчилгээ нэвтрүүлэх ажилд оролцов.

    Европын холбооны «Свич Азиа» төслийн техникийн зөвлөх

  7. 2017–2018

    Дулаан байшин барихад олгох зээлийн эх үүсвэрийг Дэлхийн уур амьсгалын ногоон сангаар батлуулж чадав.

    Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын шинжээч

  8. 2014–2016

    Нарийнсухайт нүүрс баяжуулах үйлдвэр байгуулагдав.

    «Монголын Алт» ХХК, төслийн менежер

  9. 2010–2011

    Элдэв хагас коксын үйлдвэр байгуулагдав.

    «Монголын Алт» ХХК

  10. 2004–2008

    Хөх цав цементийн үйлдвэр болон эрдэс боловсруулах бусад төслүүд дээр ажиллав.

    «Монголын Алт» ХХК